Мэдээлэл

1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар цэвэр усны гачигдалд байгаа олон улс орнуудыг усны гачигдлаас гаргах,цэвэр усны нөөцийг арвилан хэмнэх зорилгоор 1993 оны 03 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.

Жил бүрийн энэ өдрөөр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой байдаг бөгөөд 2023 онд дэлхийн усны өдрийг “Өөрчлөлтийг хурдасгая” уриан доор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. УСАА ХАЙРЛАЯ

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button