Танилцуулга

Захирлын мэндчилгээ

“ИЛЧЛЭГ ШИВЭЭ”ОНӨААТҮГ-ЫН ЗАХИРАЛ Ш.ЧИНБОЛД

Манай байгууллагын цахим хуудсаар зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын “Илчлэг-Шивээ” ОНӨААТҮГазар нь 1989 онд гал голомтоо бадраан дулаан, цэвэр усаар сумын төвийн хэрэгцээг ханган айл өрх, аж ахуй нэгж, албан байгууллагын ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн байгууллага, хамт олон байхын төлөө үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Манай байгууллага нь 100 хувь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой байгууллага бөгөөд халаалтын улиралд Шивээговь сумын төсвийн 6 байгууллага, 30 аж ахуйн нэгж, орон сууцны

263 айл өрхийг халаалт, цэвэр усаар хангаж, халаалтын бус улиралд нийт 36 албан байгууллага, аж ахуйн нэгж, орон сууцны 697 айл өрх, зүүн болон урд гэр хорооллын 162 айл өрхийг цэвэр усаар хангаж, бохирын шугамд холбогдсон албан байгууллага, орон сууцны оршин суугчдын бохир усыг хаялага хүртэл 3 километрийн зайд татан зайлуулах, сантехникийн засвар үйлчилгээ хийх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байна. Бидний ажил үйлс өдрөөс өдөрт хөгжиж, хэрэглэгчдийг чанартай дулаан, хэрэглээний халуун усаар хангах, эрүүл ахуйн стандартад тохирсон цэвэр ус түгээх, бохир усыг технологийн дагуу татан  зайлуулах зорилгоор халаалтын зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон сууцны байрнуудын техникийн давхрын шугам хоолойг шинэчлэх, нийтийн эзэмшлийн гадна инженерийн шугам хоолойг солих, бохирын шугамын бөглөөг гаргах, засварлах зэрэг ажлуудыг Аймгийн болон Орон Нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн шинэ техник, тоног төхөөрөмж суурилуулах, ус хангамжийн удирдлагын системийг автоматжуулах, удирдлагын менежментийг сайжруулах, үйлчилгээг иргэдэд соёлтой шуурхай хүргэхийн төлөө шинэ санаачилга гарган нэвтрүүлэн ажиллаж  байна.

Эрхэм хэрэглэгч та манай цахим хуудсаар зочлон бидний үйл ажиллагаатай танилцан, өөрийн санал хүсэлтээ нээлттэй, чөлөөтэй илэрхийлж бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.

Ингээд та бүхэнд хувийн зүгээс болон байгууллагын нэрийн өмнөөс аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Related Articles

Back to top button