1989 онд Зөвлөлтийн цэргийн ангиас хүлээн авсан объектуудаас тус тосгоныг халаалт, цэвэр усаар хангаж байсан халаалтын тогоо бүхий 6 том станц, хлоржуулалтын лаборатор, хоногт 2 тн цагаан хэрэглэл угаах хүчин чадалтай ахуй үйлчилгээний комбинат, хоногт 20 тн талх үйлдвэрлэх хүчин чадалтай талхны үйлдвэр, цэргийн ангийн 150 ортой зочид буудлын барилга зэрэг барилга байгууламж, тоног төхөөрөмжийг эзэмшүүлэн Шивээговь тосгонд анхны НААҮ-ны комбинатыг Дорноговь аймгийн НААҮ-ний комбинатын харъяанд байгуулж байсан нь манай байгууллагын үндсэн суурь юм.
1989 оны 8-р сард БНМАУ-н СНЗ-ийн тогтоолоор НААҮ-ний яамны харьяанд байсан орон нутгийн чанартай бага оврийн халаалтын зуухнуудыг түлш, эрчим хүч, геологи, уул уурхай, үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлсний дараа тус яамны сайдын шийдвэрээр Шивээговь тосгоны халаалтын зуух, цэвэр ус түгээх бохир ус зайлуулах үйл ажиллагааг НААҮ-ний газраас салгаж Шивээговийн салбарыг байгуулж Дорноговь аймгийн эрчим хүчний харьяалалд шилжүүлсэн байна.
1990 оны 8-р сард Дорноговь аймгийн ЭХНҮ-ийн даргын тушаалаар Шивээговийн салбарыг бие даасан салбар болгон Дорноговь аймгийн Сүмбэр сум (одоогийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум) Даланжаргалан сумдыг харьяалуулан зохион байгуулж, бие даан үйл ажиллагаа явуулах эрх олгож, Чойрын геологийн экспедеицийн дарга С.Чангааг ТЭХГУҮЯ-наас уг байгуулагыг шинээр зохион байгуулж ажилуулахаар шилжүүлэн томилсон байна.
Улсын бага хурлын 1991 оны 6-р сарын 21-ны өдрийн 46-р тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт Чойр хот байгуулахаар шийдвэрлэсний дагуу одоогийн Сүмбэр сум, Шивээговь хороо Улаанбаатар хотын харьяанд байсан Баянтал хороо зэргийг харьяалуулж улсын зэрэглэлтэй Чойр хот байгуулагдсан байна. Дээрх зохион байгуулалттай холбогдон ТЭХГУҮЯ-ний шийдвэрээр Чойр хотын эрчим хүчний нэгдсэн үйлдвэр байгуулагдаж Сүмбэр, Шивээговь, Баянталын салбаруудыг харьяалалдаа авсан юм. Улсын их хурлын 1994 оны 5-р сарын 6-ны өдрийн 32-р тогтоол гарч уг тогтоолын дагуу Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг байгуулагдсан тул Шивээговь, Баянтал хороодыг сум болгон өөрчилж сумын засаг захиргааг байгуулсанаар тус салбар бие даан үйл ажиллагаа явуулах болсон. Тус байгуулагад удирдах боловсон хүчин хүрэлцээгүйн улмаас аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн 2006 оны 36-р тогтоолоор Улаанбаатар хотын АНДИ ХХК нь (Ази номхом далайн интернешнл) -д 2006-2009 он хүртэл 3 жилийн хугацаатай менежментийн гэрээгээр ажиллуулсан бөгөөд уг гэрээний хугацаа дууссан тул орон нутгийн өмчийн мэдэлд буцаан авч шинээр удирдлага томилсон бөгөөд 1989 оноос одоог хүртэл 33 жилийн хугацаанд 21 дарга, захирал томилогдон ажилласан байна.
Байгууллагын бүтэц:
- Захиргаа, аж ахуйн хэсэг
- Борлуулалт, үйлчилгээний хэсэг
- Дулааны хэсэг
- Ус хангамжийн хэсэг
Бүтэц, орон тоо
Манай байгууллага нь 2022 оны байдлаар:
- Захиргаа аж ахуй хэсэгт- 7
- Борлуулалт, үйлчилгээний хэсэгт-2
- Ус хангамжийн хэсэгт-6
- Дулааны хэсэгт -14, нийт 29 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс байнгын орон тоо-17, түр орон тоо-12
БАЙГУУЛЛАГЫН ШАГНАЛ:
2013-2015 онд манай байгууллага , хамт олон
- Татварын Ерөнхий Газраас “Оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр,
- Нийгмийн даатгалын ерөнхий газраас Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах сангаас төлбөр гаргуулаагүй, Даатгуулагчдаа тогтвортой ажиллуулж, ажилгүйдлийн сангаас сүүлийн 5 жил дарааллан тэтгэмж, сургалтын зардал гаргуулаагүй ажилласан байгууллагаар,
2014 оны “Сумын тэргүүний байгууллага”-аар,
2020 онд “Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын шилдэг байгууллага”-аар тус тус шалгарсан.